Ногоон барилгын материалын мэдээллийн сан

Чулуут өнгөлгөө
Барилгын материал » Засал чимэглэлийн материал » Эмульс, усан суурьтай будаг
Үзүүлэлт
Хүчин чадал:
1000 сав /хоногт/
Өнгөний сонголт:
120 гаруй
Савлагаа:
24 кг
Хэрэглэгчийн хүссэн өнгөөр үйлдвэрлэхээс гадна Монголын эрс тэрс цаг уурт зохицуулан хавар, намрын сэрүүн нөхцөлд ч барилгын ажлын чанарт нөлөөлөхгүйгээр тусгай нэмэлттэйгээр үйлдвэрлэх боломжтой
Танилцуулга

Солонгосын барилгын материалын тэргүүлэгч үйлдвэр болох DAEBOHOUSING компанийн технологийг нэвтрүүлэн 9 төрлийн гадна болон дотор чулуут өнгөлгөөний материалыг үйлдвэрлэж байна. Чулуут өнгөлгөөний материалыг бохирдолгүй усан суурьтай химийн бодис болон байгалийн чулууны холимгоор хийдэг ба барилгын дотор, гадна ханыг өнгөлөхөд ашиглана. Чулуут өнгөлгөөг дулаан тусгаарлагч хөөсөнцөр, шавар, тор, грунт явсны дараагаар гүйцэтгэнэ.

Давуу тал:

- Цаг болон зардал хэмнэнэ
- Удаан эдэлгээтэй, өнгө алдахгүй, гадаргуу нь цууралтгүй
- Хүссэн өнгөөр үйлдвэрлэх боломжтой
- Бороо, ус үл нэвтэрнэ
- Хөлдөхгүй, мөөгөнцөр хөгцрөлд тэсвэртэй
- Гадны нөлөөллөөс хамгаалах өвөрмөц хамгаалалтын өнгөлгөө
- Сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн


Дулаалгын системийг боловсронгуй болгохын тулд хананы гадаргууд EPS хавтан шохойн уусмалаар бэхжүүлдэг.

Компаний мэдээлэл
Пирамид Индастри ХХК 1996 онд Монголд хамгийн анхны дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан бол 1998 онд Барилга Архитектур корпорацтай хамтран Монгол Улсын хөөсөнцөр хавтангийн анхны стандартыг боловсруулсан билээ. Улмаар 2011 онд хүчин чадлаа нэмэгдүүлэн хоногт 600, жилд 180 000 метр куб дулаалгын EPS хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай болгож технологийн шинэчлэл хийсэн. 99082121, 94112121 info@pyramidindustry.mn www.pyramid-industry.barilga.mn ХУД, 2-р хороо, АШҮ-ийн хашаа, Үслэг эдлэлийн “Сор” компанийн урд “Пирамид индастри”ХХК-ийн байр
Хуваалцах

Бидний Тухай 2019 БХБЯ, GIZ, GGGI- ийн дэмжлэгтэйгээр бүтээв.

2019 © Mongolian Marketing Consulting Group "MMCG" LLC