Ногоон барилгын материалын мэдээллийн сан

Полистирол бетон блок
Барилгын материал » Өрөгт бүтээц » Хөнгөн дүүргэгчтэй гулдмай
Үзүүлэлт
Стандарт:
MNS5772:2011
Хэмжээ:
600х360х240
Нягт:
500-600кг/м3
Дулаан дамжуулалт:
0,16-0,19Вт/м С
Чийгшил:
14%
Полистирол бетон гулдмай, полистирол бетон гурван үет дулаалгын ханын хавтан
Танилцуулга

Полистирол бетоныг анх 1951 онд Германы BASF компани үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Баруун Европын орнуудад 60 гаруй, ОХУ-д 20 гаруй жил барилгын салбарт энэ технологийг ашиглаж байна. Орчин үеийн цутгамал карказан барилгын ханын материалд тавьж байгаа дулаан хадгалалтын өндөр стандарт, нэгж талбайн жин, эрүүл ахуйн өндөр шаардлага нь энэ технологийг өргөн хэрэглэх шалтгаан болж байна. Барилгын ханын дүүргэгч материал полистирол бетон нь хана дүүргэлтийн уламжлалт материал болох тоосго, блок, мод зэрэг материалаас дулаан техникийн үзүүлэлт, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу чанараараа европын ялангуяа цаг агаар, барилга ашиглалтын нөхцөл төстөй Сибирийн бүс нутагт өргөн хэрэглэгдэж байна. Полистиролбетон нь маш хөнгөн битүү сүвтэй бетоны төрөлд ордог бөмбөлгөн полистирол дүүргэгчтэй бетон юм. Бат бэх чанарыг нь хатаж бэхжсэн цементэн зуурмаг хангадаг.

Давуу тал:


- ГАЛД ТЭСВЭРТЭЙ - Галыг 4 цаг тэсвэрлэж, барилгын бусад хэсэгт тархахаас хамгаалж чадна.
- ДУУ ТУСГААРЛАЛТ - Дуу тусгаарлах түвшин 50 dB байна.
- ДУЛААН АЛДАГДАЛГҮЙ - Полистирол хавтан, блокны хөөс, агаарын дүүргэлттэй сүвэрхэг бүтэц нь дулаан алдагдлыг багасгана.
- БАЙГАЛИЙН ТЭСВЭРЛЭЛТ - Полистирол бетон хавтан нь хөөсөнцөр, тусгай бодис хольсон бетоноор хийгддэг тул ус чийгэнд тэсвэртэй. Нар, салхины нөлөөнд автахгүй чанартай материал юм.
- ХӨНГӨН, БАТ БӨХ - Полистирол хавтан, блок нь гараар зөөхүйц хөнгөн, бат бөх бүтээгдэхүүн юм.
- БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ - Полистирол бетон материал нь байгаль орчинд хортой бодис ялгаруулдаггүй. Хортон шавьж, мэрэгч амьтан үүрлэх боломжгүй.

Компаний мэдээлэл
Полипено ХХК БНХАУ-аас барилгын ханын дуу дулаан тусгаарлах полистирол бетон хавтангийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж суурилуулан, 2013 оны 8 сараас үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлсэн. 321958 tumenbayar@achholding.mn www.achholding.mn БГДүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн тойруу
Хуваалцах

Бидний Тухай 2019 БХБЯ, GIZ, GGGI- ийн дэмжлэгтэйгээр бүтээв.

2019 © Mongolian Marketing Consulting Group "MMCG" LLC