Ногоон барилгын материалын мэдээллийн сан

Керамзит
Барилгын материал » Дулаалгын материал » EPS /expandes polystyren/
Үзүүлэлт
Хэмжээ:
190 мм х 190 мм х 390 мм, 240 мм х 240 мм х 360 мм
Асгаасан нягтын марк:
400-450 (М250) кг/м3
Бат бэхийн марк:
0,3-1,0 МПа
Дулаан дамжуулалтын итгэлцүүр:
0,03-0,08 Вт/м0С
Хүйтэн тэсвэрлэлт, мөчлөг:
F15
Стандарт:
MNS2902:1986
Барилгын дулаалгын материал керамзит, керамзитан даацын гулдмай
Танилцуулга

Керамзитбетон гулдмай бусдаас давуу болох нь:

- Үйлдвэрлэлийн орчин үеийн технологи. Герман технологийн аргыг ашиглан гулдмайг хагас хуурайгаар доригуулан шахаж үйлдвэрлэж байна.

Экологийн цэвэр байдал. Гулдмайн үйлдвэрлэлд экологийн цэвэр байгалийн түүхий эд керамзит, үнс, цемент, ус ашигладаг. Керамзит бетон гулдмайгаар баригдсан хана, өрөө тасалгаан дах агаарын чийгшилийг зохицуулж байдаг учир амьсгалах таатай орчинг бүрдүүлдэг. Энэ бүтээгдэхүүний ашиглалтын хугацаанд элдэв хортой зүйл ялгаруулдаггүй. Мөн ямар нэгэн гаж үнэргүй.

Дуу болон дулаан тусгаарлах чанарын өндөр түвшин. Керамзитбетон гулдмай нь их хэмжээний сүвэрхэг агаарын бөмбөлөг агуулсан сийрэг бүтэцтэй учир дуу чимээг хамгийн сайн тусгаарлагч болдог. Цаг уурын ямарч нөхцөлд төрөл бүрийн зориулалттай барилгад эдгээр хайрга ба элсийг ашиглах боломжтой

Өртөг зардал ба цаг хугацааг хэмнэнэ. Нэг ширхэг гулдмайн эзлэхүүн нь 12 тоосготой тэнцдэг учир өрлөгийн ажлын хурдыг нэмээд зогсохгүй өргийн зуурмагийг хэд дахин хэмнэх боломжийг бий болгодог. Керамзитбетон гулдмайн хөнгөн жин нь барилгын сууринд ирэх даралтын хэмжээг бууруулах ба улмаар барилга угсралтын өртөг зардлыг хэмнэнэ. Бат бөх байдал нь хөнгөн жинтэй хослосноор 3 хүртэл давхар барилгыг өргөгч машин/кран/ хэрэглэхгүй барих боломжтой болно. Тухайн барилгад бүхэлд нь  керамзитбетон гулмай ашигласнаар барилгын өөрийн өртгийг 30-40 хувиар багасгаж, угсралтын ажлын хурдыг 4-5 дахин өсгөнө.

- Керамзитбетон гулдмай нь дээрхээс гадна хөнгөн жин, бат бөх, удаан эдэлгээ, галд шатдаггүй, чийг болон хүйтэнд тэсвэртэй, биологийн тэсвэржилт (ялзарч үмхрэхгүй) зэрэг чухал  давуу талуудтай.

Компаний мэдээлэл
Нью север ХХК 2007 онд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл дулаан тусгаарлагч хөнгөн керамзит, керамзитан блок, хайргыг технологи болон чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн дотоодын хэрэгцээнд нийлүүлж байна. Жилд 40,000 куб метр керамзит, 30,000 куб метр перлит, 20,000 куб метр керамзитан гулдмай, 10,000 куб метр керамзит перлитэн гулдмай, үйлдвэрлэх хүчин чадалтай. 70152688 99013588 newsever23@yahoo.com www.sever.mn Баянзүрх дүүрэг, 7-р хороо, Доржийн гудамж 15 тоот
Хуваалцах

Бидний Тухай 2019 БХБЯ, GIZ, GGGI- ийн дэмжлэгтэйгээр бүтээв.

2019 © Mongolian Marketing Consulting Group "MMCG" LLC