Ногоон барилгын материалын мэдээллийн сан

Ердийн керамик тоосго
Барилгын материал » Өрөгт бүтээц » Керамик тоосго
Үзүүлэлт
Хүчин чадал (жилд):
1,5–2,5сая ш
Хэмжээ:
246 x 119 x 63 мм
Шахалтын бат бөх:
19,3 МПа
Гулзайлтын бат бөх:
8,8 МПа
Нягт:
1622 кг/м3
Ус шингээлт:
13,6%
Жин:
3,05 кг
Монгол орны олон зуун жил уламжлагдан ирсэн байгальд ээлтэй үндэсний бүтээгдэхүүн юм
Танилцуулга

Тоосгыг уламжлалт байгальд ээлтэй аргаар бүтээж байгаа ба 80- 100 жилийн насжилттай цэвэр байгалийн бүтээгдэхүүн. Тоосгон барилга нь дулаан хадгалалт өндөртэй, бөх бат, эрүүл мэндэд ямарч хоргүй, хортон шавьж үүрлэх амьдрах, үржих боломжгүй. Өөрөөр хэлбэл гар аргаар бүтээгдсэн чулуу гэж хэлж болно.

Байгалын шар шаврыг хэлбэрт оруулан 1200-дээш градусын халуунд шатааж тоосго бэлэн болдог. Тоосгыг бүтээж байгаа байгалын шар шавар нь ямар нэгэн хольцгүй цэвэр байгалийн бүтээгдэхүүн юм. Тоосгыг орчин үед 75 дээш маркийн улаан тоосго нь чанарын шаардлага хангана гэж үздэг. Баян хошууны шар шаварын улаан тоосго нь дор хаяж 150, 170 марк хүрч маш өндөр чанартай гарч байгаа нь шаварын чанарт байна гэж үздэг болно. Олон зуун жилийн өмнөөс тоосгыг өөрсдөө хийж сүм дуганаа барьж урлаж байсан нь одоо ч түүхийн үнэт зүйл болон үлдсэн байдгийг бид мэдэх билээ.

Компаний мэдээлэл
Хос Монгол ХХК Монгол БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “ХОС МОНГОЛ” ХХК нь 2005 онд гадаад, дотоод худалдаа, барилгын материалын үйлдвэрлэл, ердийн улаан тоосго үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулахаар "Баян хошуу НАЙРАМДАЛ" шар шаврын орд дээр байгуулагдсан. 99152682, 99813368 СХД,8-р хороо, Булагт №2 тоот
Хуваалцах

Бидний Тухай 2019 БХБЯ, GIZ, GGGI- ийн дэмжлэгтэйгээр бүтээв.

2019 © Mongolian Marketing Consulting Group "MMCG" LLC