Ногоон барилгын материалын мэдээллийн сан

Полиуретан хөөс
Барилгын материал » Дулаалгын материал » PUR /polyureran rigid/
Үзүүлэлт
Хүчин чадал:
4000 м.кв
Стандарт:
MNS 5351:2004
Хэмжээ:
2440х1220х142 мм
Хавтангийн зузаан:
0,8-1,2см
Хөөсний зузаан:
10-12см
Нягт:
40-60 кг / м ³
Ачаа даах чадвар:
1.93 кг / см ²
Дулааны алдагдал:
ердийнхөөс 1.7 дахин бага
Үнэ:
69.000-84.000 төг
СИП хавтан /SIP Structural insulated panel/ нь OSB хавтан, дулаалгын полиуретан хавтангаас бүрддэг.
Танилцуулга

Гадна өнгөлгөөний хөөсөн полиуретан дулаалгын хавтан бол дулаан тусгаарлагч полиуретан хөөс болон керамик тоосгон хавтанцарын нийлмэл гэж хэлж болно. Дулаалгын хавтанг барилгын гадна хананд ашигласнаар түүний бүтэц, шалгарсан технологи, угсралтын дүнд жирийн тоосгон барилга шиг харагддаг. Дулаалгын хавтан байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашгийн түвшингээрээ  бусад дулаалгын материалуудын дунд тэргүүлэх байрыг эзэлж байна.

Полиуретан СИП хавтангаар барилга барихад хамгийн хурдан, барилгын дулааны алдагдал бага, барилгын үнэ хямд, удаан эдэлгээтэй зэрэг олон давуу талтай. СИП хавтангаар Канад технологийн барилга, Канад хаус барьдаг. Полиуретан дулаалга нь сүүлийн үед их ашиглаж байгаа маш сайн дулаан тусгаарлагч материал юм. СИП хавтан үйлдвэрлэх хүчин чадал сард 5000 м2 СИП хавтан буюу 3 өдөрт нэг амины орон сууц үйлдвэрлэнэ. Гадна өнгөлгөөнд Тоосгон өнгөлгөөтэй полиуретан дулаалгын хавтанг хэрэглэснээр барилгын дулаан хадгалалт, барилгын гадна фасадны асуудлыг нэр доор шийднэ.

Полиуретан СИП хавтангийн давуу тал:

- Барилгын үнэ хямд болно
- Тавин жилийн баталгаат хугацаатай, бат бөх материал 
- Барилга угсралтыг богино хугацаанд гүйцэтгэнэ 
- Дулааны зардал хамгийн бага түвшинд байна 
- Хүний биед хортой бодис агуулдаггүй 
- Галын аюул хамгийн бага. Полиуретан нь гал дэмждэггүй материал 
- Ханын полиуретан хөөсний нягт 40 кг/м3. Даац сайн. 

Компаний мэдээлэл
EBMAT ХХК ЭБМАТ (Эко барилгын материал ) ХХК нь 2013 онд байгуулагдсан. Эко барилгын материал үйлдвэрлэгч үндэсний компани. Полиуретан дулаалгатай СИП хавтан, тоосгон өнгөлгөөтэй дулаалгын фасад хавтангийн үйлдвэрлэл явуулж байна. 80087060, 80067060 ecobarmat@yahoo.com www.ecobarmat.mn БЗД, 10-р хороо, Дүнжингаравын шинэ зам, ЭБМАТ ХХК-ний байр
Хуваалцах

Бидний Тухай 2019 БХБЯ, GIZ, GGGI- ийн дэмжлэгтэйгээр бүтээв.

2019 © Mongolian Marketing Consulting Group "MMCG" LLC