Ногоон барилгын материалын мэдээллийн сан

Полистрол бетон блок
Барилгын материал » Өрөгт бүтээц » Хөнгөн дүүргэгчтэй гулдмай
Үзүүлэлт
Стандарт:
MNS 5771:2007
Нягт:
450 кг/см3
Үнэ:
5000-11000 төг
Дулаан дамжуулалтын итгэлцүүр :
0,13 Вт/м0С
Эрчим хүчний хэмнэлттэй, хямд, олон жилийн эдэлгээтэй, бүх төрлийн сууц барихад тохиромжтой
Танилцуулга

Уг полистрол бетон блок нь угсралтын болон нэмэлт бэхэлгээний хувилтай. 30*40*60 , 25*30*60 болон 4 талдаа хувилтай 20*30*50 хэмжээтэй. Дундаж нягт кг/см3 д 450 тул тээвэрлэлтийн болон ачилт буулгалтын явцад хагарч бутарч хаяагдал болохгүй.

Хөнгөн жингийн бетоны ангилал дотроо Полистрол бетон блок нь өөрийн найрлага бүтцээрээ хамгийн хөнгөн төрөлд хамаардаг тул орон сууцны даацын тулгууруудад ирэх ачаалал бага. Мөн бэхэлгээний зардалууд ч буурдаг. Полистрол бетон блок галд шатдаггүй. Үйлдвэрлэлийн явцад болон ашиглалтын аль ч үед ямар ч хог хаяагдал гардаггүй. Байгальд хаягдах байсан хөөсөнцөрийн үлдэгдлүүдийг худалдан авч үйлдвэрлэлд ашигладаг нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа юм.

Полистрол бетон блокоор хана өрөхөд блок хооронд зузаан шавар хийх шаардлаггүй. Газар хөдлөлтөөс сэргийлж  8-10 mm арматур төмөр бэхэлгээ хийх зориулалттын хувилтай. Хувийн орон сууцнууд дулаан алдагдалтынхаа 35 хүртэлх хувийг гадна ханаар алддаг. Полистрол бетон блокийг хөрөөдөж хүссэн хэлбэр хэмжээндээ хялбархан оруулж болдог. Барилга архитектурын олон санаа шийдлийг гүйцэтгэхэд  хялбар. 

Давуу тал:

- Эрчим хүчний хэмнэлттэй
- Үнийн хувьд хямд
- Олон жилийн эдэлгээтэй
- Дулаан хадгалах чадвар сайн
- Дуу чимээ тусгаарлах, ус чийг нэвтрүүлэхгүй
- Галд тэсвэртэй
- Хөнгөн
- Өргийн цаг хугацаа хэмнэсэн
- Үзэмж сайн
- Хаягдалгүй 

Компаний мэдээлэл
Беоргас ХХК 2007 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 320 гаруй орон сууцийг Норвегийн технологиор барьж байгуулсан. Мөн 2011-2012 онд Улаанбаатар хот болон Хэнтий аймагт 80 гаруй эрчим хүчний хэмнэлттэй тохилог дулаан сууцыг барьж байгуулсан. 99101267, 99078615, 99029867 Polistrolbeton@yahoo.com www.beorgas.mn Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Витсамо 2/1-р байр
Хуваалцах

Бидний Тухай 2019 БХБЯ, GIZ, GGGI- ийн дэмжлэгтэйгээр бүтээв.

2019 © Mongolian Marketing Consulting Group "MMCG" LLC