Ногоон барилгын материалын мэдээллийн сан

Хийт бетон гулдмай
Барилгын материал » Өрөгт бүтээц » Хөнгөн дүүргэгчтэй гулдмай
Үзүүлэлт
Стандарт:
МNS EN 771-4:2016
Хүчин чадал /жилд/:
50,000 м3
Бүтээгдэхүүний марк:
D 600
Хэмжээ:
0.24x0.36x0.60
Хөнгөн, бат бэх, дулаан хадгалах чадвар сайн, шатдаггүй, даац өндөртэй, дурын хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой
Танилцуулга

2008 оны 10-р сараас үйл ажиллагаагаа эхлэн МNS EN 771-4:2016 стандартын хийт бетон гулдмай үйлдвэрлэдэг орчин үеийн иж бүрэн автомат тоног төхөөрөмжтэй үндэсний үйлдвэрлэгч юм. Байгалийн цэвэр түүхий эд болох шохой, цемент, элс, үнс, хий үүсгэгч гэсэн таван үндсэн түүхий эдийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Түүхий эдээ татан авахдаа технологийн хэрэгцээний шатаасан шохойг Дархан-Уул аймгийн Тулгат шийр шохойн үйлдвэр, Хөтөлийн цемент Шохой ХК-аас авто машинаар, цементийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Мөнхийн баян гал ХХК, МАК PC42,5 маркийн цементийг авто машинаар, Элсийг Төв аймгийн “Зуун мод”-ны Мон элс ХХК-аас авто машинаар, үнсийг 4-р цахилгаан станцаас авто машинаар, хий үүсгэгч хөнгөн цагааны нунтагийг Керчин ХХК, Иннова ХХК болон БНХАУ-аас тус тус татан авалт хийдэг.

Үйлдвэр нь БНХАУ-ын "Chuang xin" компанийн түүхий эд боловсруулалт, орц найрлага тохируулагч электрон удирдлагын системтэй. Сүүлийн үеийн автоклавын 3 том төхөөрөмжид 13 атмосферийн уурын даралтаар 12 цаг тасралтгүй жигнэж боловсруулж сайн чанарын гулдмай үйлдвэрлэдэг. Хэрэглэгчдэд эрүүл ахуйн шаардлага, орчин үеийн чанарын үзүүлэлтийг хангасан харьцангуй хямд “Эко” бүтээгдэхүүн үйлвэрлэж байна. 

Компаний мэдээлэл
Тэмүүлэн од ХХК 1997 оноос худалдаа, үйлчилгээний зориулалтын талбайн түрээс, барилга, барилгын материалын үйлдвэрлэл чиглэлүүдээр ажиллаж эхэлсэн. 2008 оноос эхлэн барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. 99118685, 99977154, 76118689, 450362 dalai99@yahoo.com www.uliastai-buildingblock.blogspot.com Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Улиастай, Гачууртын зам 7 тоот
Хуваалцах

Бидний Тухай 2019 БХБЯ, GIZ, GGGI- ийн дэмжлэгтэйгээр бүтээв.

2019 © Mongolian Marketing Consulting Group "MMCG" LLC