Ногоон барилгын материалын мэдээллийн сан

Шүршдэг полиуретан хөөс
Барилгын материал » Дулаалгын материал » Эрдэс /Чулуун/ хөвөн
Үзүүлэлт
Дулаан тусгаарлах шүршдэг полиуретан хөөс
Танилцуулга

Дулаалгын материалыг хэрэглэх нь барилгын дулааны алдагдалыг бууруулах хамгийн шилдэг арга юм. Дулааны алдагдал ихтэй байшин нь таныг эдийн засгийн үргүй зардалд хүргэж, их хэмжээний хохирол дагуулдаг. Монгол шиг өвөлдөө хүйтэн, зундаа халуун цаг агаарын бүс нутагт насаараа амьдрах байшингаа барих гэж байгаа бол дулаалгын материалын сонголт дээр ихээхэн анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй. Орчин үед шилэн хөвөн, чулуун хөвөн, хөвөн даавуу, целлойд, вакуумжуулсан давхар шил, EPS цагаан хөөсөнцөр, XPS хөөсөнцөр, полиуритан, вермикулит, перлит, мод ургамалаас гаралтай мяндас (олс, маалинга, хөвөн, үйс гэх мэт), сүрэл, шар шавар, цемент, хонины ноос гэх зэрэг маш олон янзын материал хэрэглэж байна. Эдээр материал нь дулааны эсэргүүцэл, цацраг туяа, конвекцийн хувьд харилцан адилгүй байна.

Компаний мэдээлэл
Кореа стандарт ХХК 2010 онд үүсгэн байгуулагдаж Монголд анх удаа полиуретан шүршдэг хөөсөн дулаалгын технологийг нэвтрүүлсэн. Барилгын салбарт эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга, эко барилгын материалыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. 70100001, 91977799 info@koreastandart.mn www.koreastandart.mn ХУД, 3 хороо, Ажилчны гудамж, 87 тоот
Хуваалцах

Бидний Тухай 2019 БХБЯ, GIZ, GGGI- ийн дэмжлэгтэйгээр бүтээв.

2019 © Mongolian Marketing Consulting Group "MMCG" LLC