Ногоон барилгын материалын мэдээллийн сан

Ноосон дулаалга
Барилгын материал » Дулаалгын материал » Ноосон дулаалга
Үзүүлэлт
Зузаан:
100mm
Өргөн:
435mm
Урт:
10500mm
Рулоны хэмжээ:
4.5m3
Монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашигласан өндөр чанартай барилгын дулаалгын материал
Танилцуулга

Дархан-Уул аймагийн Эко ноос ХХК нь байгалийн гаралтай, хаягдалгүй, дахин ашиглах зориулалттай, амархан задрах ноосон дулаалгыг үйлдвэрлэж байна. Хортон шавьжнаас хамгаалагдсан, дулаан тусгаарлах өндөр чадвартай, дуу чимээ тусгаарлах чадамжтай барилгын дулаалгын материал үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаж байгаа төдийгүй Япон улс руу экспортлож байна.

Хонины ноос дотроо хөндий, сийрэг. Тиймээс  салхи нэвтрэхдээ сайн  учир чийгтэхгүй,  дулааныг удаан  хадгалдаг давуу талтай. Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй. Хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ, дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтай.

Компаний мэдээлэл
Эко ноос ХХК Монгол хонины ноосыг ашиглан барилгын дулаалгын материал үйлдвэрлэх чиглэлээр 2011 онд байгуулагдсан. 70373763 info@ecowool.mn www.ecowool.mn Дархан-Уул аймаг, Дархан сум 13-р баг, Өмнөд Үйлдвэрийн район
Хуваалцах

Бидний Тухай 2019 БХБЯ, GIZ, GGGI- ийн дэмжлэгтэйгээр бүтээв.

2019 © Mongolian Marketing Consulting Group "MMCG" LLC