Ногоон барилгын материалын мэдээллийн сан

Ноосон дулаалга
Барилгын материал » Дулаалгын материал » Ноосон дулаалга
Үзүүлэлт
Монгол хонины бүдүүн, бүдүүвтэр ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр хийгдсэн бүтээгдэхүүн
Танилцуулга

Уг хонины ноосон дулаалгын материал нь бүх төрлийн байшин барилгад тохиромжтой, ус чийгэнд тэсвэртэй, дулаан тохитой амьдрах нөхцлийг бүрдүүлдэг, хүний биед сөрөг нөлөөгүй, урт хугацаанд ашиглах боломжтой. Дулаалгын материал болохоос гадна дуу чимээнээс тусгаарлах чадвартай сүүлийн үеийн технологиор хийсэн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн юм.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дулаан хадгалах чадвар сайтай, гал өдөөдөггүй, эдэлгээ удаан хонины ноосон дулаалгын материалыг байшин, барилгаас гадна уул уурхай, эрчим хүчний салбарт эд ангиудын жийрэг, дулаалга, тусгаарлагч, шүүлтүүр болгож ашиглах боломжтой.Хонины ноосон дулаалгын материалыг модон байшин, орон сууцны дулаалгад ашиглахад хамгийн тохиромжтой ба уул уурхай, эрчим хүчний салбарт эд ангийн жийрэг, дулаалга, тусгаарлагч, шүүлтүүр болгож ашиглах боломжтой.

Яагаад ногоон бүтээгдэхүүн бэ?

  • Байгалийн гаралтай
  • Хаягдалгүй
  • Дахин ашиглах боломжтой
  • Амархан задардаг

Компаний мэдээлэл
Эрдэнэт Текс ХХК Байгальд ээлтэй, технологийн хаягдалгүй цэвэр үйлдвэрлэл болох алхмаа үйлдвэрийн дамжлага байх цагаасаа хэрэгжүүлж эхэлсэн ба урт хугацааны судалгаа, туршилтын үр дүнд 2014 оноос эхлэн технологийн хаягдал, хоёрдон түүхий эд ашиглан барилгын дулаалгын материал үйлдвэрлэж байна. 99097889, 94097889, 94087889, 70359517 webmaster@ntg.erdenet.biz http://www.ntg.mn/ "Номин Юнайтед", 3-р давхар, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот
Хуваалцах

Бидний Тухай 2019 БХБЯ, GIZ, GGGI- ийн дэмжлэгтэйгээр бүтээв.

2019 © Mongolian Marketing Consulting Group "MMCG" LLC