Ногоон барилгын материалын мэдээллийн сан

Эрдэст чулуун хөвөн
Барилгын материал » Дулаалгын материал » Эрдэс /Чулуун/ хөвөн
Үзүүлэлт
Нягт дээд хэмжээ :
120 кг/м3
Органик агууламж:
≤ 0.2%
Хөвөнгийн диаметр :
≤ 5.0 мкм
Хөвөнгийн шаваасын түвшин (≤ 0.25 мм):
≤ 5%
Өнгө:
Ногоон
Чимээ багасгах коэффицент:
0.80
Дулаан нэвтрүүлэх чанар:
≤0.038Вт/м0 C
Бэхжилт:
≥ 1.7
Уг бүтээгдэхүүн нь хэрэглэхэд хялбар түргэн хугацаанд ажлыг гүйцэтгэх боломжтой ба газар доорх авто зогсоол, олон төрлийн хоолойг байрлуулсан тааз, цэнгэлдэх хүрээлэнгийн хөнгөн болон олон төрлийн хэлбэртэй дээвэр, нисэх онгоцны буудлын дээвэр, ган багана зэрэг ажиллахад түвэгтэй хэсгийг шүршиж дулаалах, дуу чимээ тусгаарлах, галын аюулаас хамгаалахад тохиромжтой материал юм.
Танилцуулга

Шүршдэг Базальтвүүл чулуун хөвөнг бэлтгэх технологи

Уг бүтээгдэхүүн нь хоѐр төрлийн орцоос бүрдэх ба Базальтвүүл чулуун хөвөн, байгаль орчинд хоргүй усан суурьтай холбогч цавууг хэрэглэнэ. Эдгээр орцыг шүршигч машинаар шүрших бөгөөд байшин барилгын дулаалах гадаргуу, хөлөг онгоц, галт тэрэг зэргийг дулаалж болно. Дулаалсан гадаргууг ердийн дулаанд хатаах ба нягт, бат бөх, тодорхой зузаантай болдог. Шүршдэг Базальтвүүл чулуун хөвөн нь дулаан хадгалах, дуу чимээ тусгаарлах, галын аюулгүй, мөгөөнцөрт тэсвэртэй хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй зэрэг сайн шинжийг өөртөө агуулдаг.

Ашиглалтын шинж чанар

Ердийн дулаан тусгаарлах материал (шилэн хөвөн, хөөсөнцөр хавтан) –ийн залгаасаар зай завсар, хэлбэрээ алдах, хурдан хуучирч муудах, унах, зэрэг дутагдлууд гардаг. Харин шүршдэг Базальтвүүл чулуун хөвөнг ажиллахад хялбар бөгөөд дулаалгыг чанартай сайн болгодог.

Ашиглахад хялбар: Ажлыг гүйцэтгэхэд хялбар, үр дүнтэй богино хугацаанд хийж болно. Бүх төрлийн гадаргуу дээр ашиглаж болно. Архитектурын олон шийдэлтэй, ажиллахад төвөгтэй гадаргуу дээр шүршиж болох ба ажилчид хүрч чадахгүй хэсгүүдэд хэрэглэхэд тохиромжтой.

Тохиромжтой гадаргуу: Ган, бетон, модон гадаргууд хэрэглэж болно. Мөн усны хамгаалалттай гипсэн хавтан дээр хэрэглэхэд тохиромжтой.

Хэрэглэх газар: Барилга: модон барилга, орон сууцны барилга, зочид буудал, бүх төрлийн цэнгэлдэх хүрээлэн, спорт зал, төмөр замын буудал, кино театр, музей, үзэсгэлэнгийн төв, их дэлгүүр, үйлдвэр, нисэх онгоцны буудлын барилгууд дээр дулааны болон дуу чимээ, галаас хамгаалах тусгаарлагч болгон хэрэглэнэ.

Төмөр зам: метроны буудлын ган каркас, төмөр замын дуу чимээ, галын болон дулааны тусгаарлагчаар ашиглана.

Нүхэн гарц: гарцны дотор талд галаас хамгаалах, дулааны болон дуу чимээний тусгаарлагч болгон хэрэглэнэ.

Компаний мэдээлэл
Монгол БазальтХ ХК Дани, ОХУ, БНХАУ болон Европын улс орнуудын туршлагаас судалсны үндсэн дээр Монгол улсад чулуун хөвөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг 2005 онд боловсруулж Монгол Базальт компанийг үүсгэн байгуулсан. 70282189, 70170208, 99076695, 99076695, 77006768 monbasalt@rockwool.mn www.rockwool.mn БГД, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Үйлдвэрийн тойруу-32
Хуваалцах

Бидний Тухай 2019 БХБЯ, GIZ, GGGI- ийн дэмжлэгтэйгээр бүтээв.

2019 © Mongolian Marketing Consulting Group "MMCG" LLC