Ногоон барилгын материалын мэдээллийн сан

Хийт бетон
Барилгын материал » Өрөгт бүтээц » Хөнгөн дүүргэгчтэй гулдмай
Үзүүлэлт
Нягт:
D400, D500, D600 кг/м3
Урт/өндөр:
600/250мм
Өргөн:
75-500мм
Савлагаа:
1.8 м2
Поддон дээрх блокны тоо:
24-160ш
1м3 блокоор өрөх хананы хэмжээ:
2-13.3м2
1м3 дахь блокны тоо:
13.3-88.8ш
Дуу чимээ тусгарлалт:
40-47 RW (DB)
Бат бэхийн ангилал:
B 2.0-5.0
Хүйтэн тэсвэрлэлт:
F50 цикл
Гал тэсвэрлэлт:
min.4 цаг
Өндөр хэмийн даралтат уурын сав буюу Автоклаваар боловсруулсан хийт бетон - “Евроблок”- ийн бүтцийн 60-85%-ийг жигд тархан байрласан, 1-2 мм-ийн хэмжээтэй хий бүхий вакуумжсан бөмбөлөг, хийн сүвэнцэрүүд бүрдүүлнэ.
Танилцуулга

ХБНГУ-ын “ТОПВЕРК” группийн “Хесс ААС Системс”-ийн технологиор хийт бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулж Евро Стандартын шаардлагыг хангасан “Евроблок” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Шинж чанарын хувьд “Евроблок” нь хөнгөн, бат бэх, даац өндөртэй, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй, дурын хэмжээсээр үйлдвэрлэх боломжтой, хүн болон байгальд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм. Автоклавт жигнэж бэхжүүлсэн энэхүү бүтээгдэхүүн нь хувийн орон сууц, үйлдвэр, сургууль, эмнэлэг, зочид буудал гэх мэт иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийг барихад өргөн ашиглах боломжтой. Бүтээгдэхүүний үндсэн найрлагад кварцын агууламжтай элс, шатаасан шохой, цемент, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг ордог.

Компаний мэдээлэл
Мак ХХК 1993 онд анх үүсгэн байгуулагдсан. Үндэсний хөрөнгө оруулалттай, Монгол Улсын тэргүүлэх компаниудын нэг юм. Уул уурхай, барилгын материалын төсөл болон үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, үл хөдлөх хөрөнгө зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 75759700 info@mak.mn http://mak.mn/mon/ Хан-Уул дүүрэг, I хороо, XIX хороолол, Чингисийн өргөн чөлөө, “Монголын Алт” (МАК) ХХК-ийн төв байр-44, Улаанбаатар хот 17030, Ш/х-66
Хуваалцах

Бидний Тухай 2019 БХБЯ, GIZ, GGGI- ийн дэмжлэгтэйгээр бүтээв.

2019 © Mongolian Marketing Consulting Group "MMCG" LLC